Main Logo
Swing Traders

Swing Traders коммунитиг нээсэн шалтгаан маань олон чадварлаг залуучууд энд тэнд тархай бутархай байсан. Миний гол зорилго бол энэ бүх залуучуудыг нэгтгээд энэхүү зах зээлд шинээр орж ирж буй хүмүүст туршлагатай хүмүүс нь заадаг,чиглүүлдэг гэхдээ бие биеэсээ төлбөр авахгүй том зорилго, алсаа хараад явах зорилготойгоор нээж байсан. Маш богино хугацаанд 38к гишүүнтэй болсон байна. энэ маань юуг илэрхийлж байна вэ гэхээр залуус маань маш ихээр энэхүү зах зээлийг сонирхож байгаа юм байна. Энэ байдлыг шууд задгай орхиж болохгүйгээс гадна зохион байгуулалтад оруулаад миний уриа: бид өрсөлдөгч биш үүнтэй адилаар бид нар хоорондоо өрсөлдөхгүйгээр яагаад сингапур, азийн орнуудад хөгжөөд болоод байхад яагаад монголчууд улс дотроо биш далайд гарцгүй ч гэсэн гадны зах зээл дээрээс ашиг олж болохгүй гэж. энэ боломжийг бий болгож байгаа болохоор үүн рүү тэмүүлэхээр зорьж нээсэн. Үе үеийн олон арилжаачид бид нэгдэж нэг хамт олон болсноор дэлхийн зах зээлээс монголдоо доллар оруулж ирдэг болох боломжийг нээж өгнө гэж найдаж байна. Бид өрсөлдөгч биш...

Одоо болж буй эвентүүд

Хүн бүрт нээлттэй тул та чөлөөтэй хүрж ирээд ижил сонирхолтой хүмүүстэйгээ уулзацгаагаарай.

Agenda

10:30
Registration/Networking
11:00
Opening Remark
11:05
Keynote Speech - I
11:20
Panel Discussion - I
12:10
Quiz Game
13:00
Keynote Speech - II
13:15
Panel Discussion - II
14:15
E's Book Launch & Memorial
15:15
CKeynote Speech - III
15:30
Panel Discussion - III
16:30
Wrap Up/Closing
16:40
Networking
18:00
VIP Networking
Дэлгэрэнгүй
Монгол трейдэрүүдийн анхны форум нь 2024 оны 4-р сарын 7-нд зохион байгуулагдах бөгөөд цаашид жил бүрийн 4 сарын эхний долоо хоногийн амралтын өдрөөр уламжлал болгон зохион байгуулагддаг үйл ажиллагаа болох юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр амжилттай трейдэрүүд, хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх компанийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож туршлага, мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хөрөнгийн зах зээлийн боломжууд, хувьцаа, крипто, форексын ирээдүйн чиг хандлагын талаар ярилцаж, хэлэлцдэг байх болно.
Цаашид хөрөнгө оруулалт болон арилжааны зах зээлийн боломжийн талаар бие биеэсээ суралцаж хамтдаа хөгжихийн төлөө энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах болно.
Trader Erkhemee
Б.Эрхэмбаяр нь 2008 оноос хойш арилжаа хийсэн туршлагатай трейдэр юм. Техник шинжилгээ ашиглан Swing арилжаа хийдэг. 2012 оноос хойш хийсэн вебинаруудыг нь ютүб, дискорд групп болон сошиалаар нь дамжуулан үнэгүй үзэх боломжтой. 2023 онд өөрийн ‘E-trader’ номыг бичсэн бөгөөд энэхүү ном нь арилжааны зах зээлд тууштай оролцохоор сонирхож байгаа трейдэрүүдэд туршлагаа хуваалцаж, анхнаас нь энэ зах зээлийн талаар зөв ойлголтыг өгөх зорилготой юм.
© 2024 All Rights Reserved